Tuesday, March 4, 2014

Мөрөөдөл

Юуны өмнө та бүхэнд өөрийн хамгийн сайн найз болох “Мөрөөдөл”-ийг танилцуулъя. Түүнтэй би хамгийн анх 1997 онд танилцсан юм. Тийм шүү хамгийн анх хэзээ мөрөөдөж эхэлснээ олъё гэж тархин доторх мэдээллүүд дотроосоо маш удаан хайсан юм. Эцэст нь санасаан. Анх би 3 настайдаа 100 дотор тоолж сурсан. 4 настайдаа хязгааргүй хүртэл тоолж сурчихаад, “Тэнгэрт байгаа оддыг бүгдийг нь тоолж сурах юмсан” гэсэн гэгээхэн мөрөөдөлтэй болсон юм. Энэ бол миний санаж байгаа хамгийн “Анхны мөрөөдөл”. Түүнээс хойш байнга л мөрөөдөлдөө хөтлөгдөн одоо ч гэсэн мөрөөдсөөр л... магадгүй үхэн үхтлээ мөрөөдөх л байх. Харин энэхүү “мөрөөдөл” гэгч зүйлийн талаар бусад хүмүүс ямар бодолтой, ямар мөрөөдөлтэй байдаг юм болоо? Гэж сонирхсоны эцэст энэхүү бяцхан нийтлэлийг бичлээ.
Мөрөөдөл гэж юу вэ?
Мөрөөдөл гэдэг үг магадгүй “мөр-өөдөл” /Монгол хүн мөр бүтэн амьдрахын тулд мөрөө өөд татаж толгой дээгүүр явахын ёстой./ гэсэн үг байж болох юм
"Надад мөрөөдөл бий..."
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, агуу уран илтгэгч Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүрийн сэтгэлд "оч бадраасан" энэхүү алдарт ишлэлийг хэлсэн байдаг. Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал байдаг. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон юм.





Мөрөөдөл нь ирээдүй рүү чиглэнэ. Өнгөрсөн рүүгээ мөрөөднө гэж байхгүй. Тэгэхлээр мөрөөдөл нь нэг чигтэй юм. Гэхдээ мөрөөдлийг өнгөрснөөр ургуулна. Мөрөөдөл өчигдрөөс эхэлсэн, гэвч дан өчигдөр-өнгөрсөндөө тулгуурлан мөрөөдвөл юун хол явах. Мөрөөдөл маргаашийг зорино, гэвч өчигдөр болоод өнөөдрийгөө мартвал бас л хол явахгүй ээ. Мөрөөдөл бол өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван цагийн зангилаа юм.
Улс үндэстэн хөгжин дэвшихийн гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг  үнэд ордог байна. Жишээлбэл:  Дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноороо “Америк мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна. Тиймээс Монголчууд бид өнөөдрийн зовлонгоо мартаж мөрөөдөх хэрэгтэй. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж Чингис хаан бидэнд захижээ. Мөрөөдөл тухайн үеийнхээ орон цагаа дагаж хувьсана. Энгийн мөрөөдлөөс нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилждэг.  Мөрөөдөл нь ямар байна, эзэн нь тийм байдаг. Эзнээ мөрөөдөл нь хөтлөнө. Мөрөөдлийн тухайд хүмүүсийн хандлага янз бүр. Сул сулбагар хүмүүс мөрөөдлийг голдуу боломжгүй, үл биелэх талаас нь хардаг. Тэд мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхээсээ халширдаг, шанд нь “амьдралд ялагдсан хүмүүс” гэдэг одон зүүнэ. Ирээдүйдээ итгэл багатай хүмүүс эрсдлээс айна, тэд мөрөөдөгсдийг шоолж муулж байдаг, шанд нь “бусдаас горьдогч” гэдэг медаль зүүнэ. Гэтэл ирээдүйг бүтээгч хүмүүст мөрөөдөл нь зорилго болж хувирна. Тэд мөрөөдлөө биелүүлэгчид бөгөөд тэд бол улс орноо урагш нь чиглүүлэгчид мөн. Ийм ирээдүйг бүтээгчдийн ачаар улс орон урагшилдаг байна. . Мөрөөдлийн агуулга нь өөрчлөлт-хөгжил юм. Мөрөөдөхийн тулд л мөрөөддөг биш ээ. Өөрчлөх-хөгжүүлхийн тулд мөрөөддөг юм. Мөрөөдөх нь өөрчлөхийн эхлэлийн цэг. Өөрчлөлтгүйгээр урагшилна гэж байхгүй, энэ нь мөрөөдөхдөө өөрчлөхөө бас давхар бодож бай гэсэн шаардлага. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөх хэрэггүй ээ, тийм хүмүүс олон байдаг нь гачлантай. Өөрчлөлтийг түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан тийм мөрөөдөл биелдэг. Тийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэнэ.
Ийм л мөрөөдөл үүрд бидний зүрхэнд цэцэглэсээр байг.




"Дэлхийн хамгийн агуу зүйлс хүсэл мөрөөдлөөс эхэлдэг"

Friday, February 28, 2014

Бүгдээс суралц

Ойрын өдрүүдэд миний амьдрал үнэхээр сонирхолтой, сайхан байна. Миний хүрээлэл, миний эргэн тойрон бүгд үнэхээр сайхан...

Би жижиг зүйлээс том зүйл хүртэл бүгдийг л ажиглах дуртай. Алхахдаа ажиглаад л, ажигласнаа бодож, түүнийгээ тунгаадаг. "-Хөл гараа хөшөөгүй байгаа дээр сайн алхах хэрэгтэй" гэж эмээ минь байнга хэлдэг. Өдөр бүр өөртөө нээлт хийх гэж өөр зам сонгож алхана. Өнөөдөр нэг найман настай охин надтай хамт алхангаа элдвийг ярилаа. Түүнийг Номуун гэдэг.
Номуун : -Эгчээ би шатар тоглох дуртай. Би шатрыг өөрөө хараад л сурсан. Заримдаа би хожигддог. Гэхдээ би уурладаггүй ээ. Яагаад гэвэл би их зүйл сурдаг.
Би : -Яг юуг сурдаг вэ?
Номуун : Би хожихыг сурдаг. 
Хэрсүү хэрнээ түүний хэлсэн үг бүр надад ихийг заалаа. Тэр хүүхэд "Стратеги" гэдэг үгийг мэдэхгүй хэдий ч тэр "Стратеги"- ийг мэддэг. 

Эцэст нь хэлэхэд "Мэдлэг бол эрдэнэсийн сан, туршлага бол түүнийг онгойлгох түлхүүр юм"

Saturday, December 28, 2013

Бүх нууцын тайлал БИ байхсан

Би бээр уншиж сурсан цагаасаа л шинжлэх ухаанч "нууцын тайлалт" ном унших их дуртай байлаа. Хансель Гритель, Жюль Вэрн : "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", Дэн Браун : "Да Винчи Код" Джон Перкинс : "Эдийн засгийн алуурчны наминчлал" "Эрвээхийн нөлөөлөл" гээд бүгд нууцыг тайлсан зохиолууд юм.
Энэ хорвоогийн олон нууцуудын хэдэн хувийг та мэдэх вэ?
Эцэст нь орчлон дээрх бүх нууцын тайлал би байхсан..

Би тэнгэрт дүүлэхийг хүссэн Болжмор

За өнөөдөр бодлоо хэлхэн ийм зураг бүтээлээ. Бүгдээрээ том зорилготой, том бодолтой байгаарай.
Гол нь : "Мөрөөдлөө хүмүүст битгий ярь, зүгээр л тэдэнд харуул"

2013.12.10 Мягмар гараг "Найз"

Өнөөдөр /цас ороогүй мөртлөө цаанаа л жихүүн өвлийн нэгэн жирийн өдөр/ сургууль руугаа өнөөх л танил замаараа нөгөөх л танил орчноо ажиглан алхаж байлаа. Гэтэл урд минь нэгдүгээр ангийн болов уу гэмээр хоёр охин мөхөөлдөс идэн чанга инээлдэн, хөтлөлцөн алхаж байна /Тэр хоёрын нөхөрлөл мөхөөлдөс болон хүйтэн өвлийг дулаацуулж байгаа бололтой/

Үүнийг харан би нөхөрлөлийн талаар элдвийг эргэцүүллээ.
1. Найз гэж хэн бэ?
2. Найзыгаа би 100 хувь мэдэх үү? найз минь намайг 100 хувь мэдэх болов уу?
3. Нөхөрлөлтэй би хэзээ анх учрав?
4. Найз нөхөргүй бол би хэн бэ?

Арван жилдээ бид нар наймуулаа найзалдаг байлаа.. Энэ нөхөрлөл л миний хувьд хамгийн үнэтэй. Найзууд минь наддаа үнэтэй, надад найз гэж хэн байдгийг хэлж, харуулж өгсөндөө..

"Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад хаана дууссандаа......"
Бидний нөхөрлөлийн түүх яг хаанаас эхэлснийг сайн санахгүй байгаа ч нэг л мэдэхэд хагацаж чадахгүй нэгэн цулыг найман хүн бүрдүүлчихсэн байсан юм.
Бид хамгийн дүрсгүй нь. Охидууд хэрнээ зодоонд оролцож байлаа, /нэг найз минь бүр надаас болж зодуулж нүүрэндээ сорвитой болж байсан түүх ч бий/
Бид хамгийн шилдэг нь. 9-р анги төгсөөд сурлагаар нь жагсаахад мань хэд л хамгийн дээр нь жагсаж байсан. Сургуулийн олимпиад, загварын тэмцээн, загвар зохион бүтээх тэмцээнүүдийг гаргаадаггүй түрүүлдэг байлаа.

Дүрсгүй сайхан өдрүүд минь төгсгөл болж бид салаа замын эхэнд иржээ.. /Их сургуульд орцгоов/
Бүгд л өөрийн сонгосон замаараа алхацгаах боллоо. Хэзээ нэг өдөр буцаад хамт байсан өнгөрсөн өдрүүд лүүгээ буцах ч юм шиг,, санагддаг байлаа. Бүгд өөр өөр мэргэжил сонгон бүгд өөр хамт олонд уусцгаасан юм. 4 жилийн дараа эргээд уулзахад бодол, санаа, хүсэл, зорилго өөр өөр болцгоосон байна.. Гэвч биднийг *дурсамж* минь холбосон хэвээр....

Найзуудаараа би бахархдаг...

Цаг хугацаа миний дуртай тархины хоол

Энэхүү зургийг хараад таны толгойд юу бодогдож байна? Зураач Алекс Алимени энэ зургандаа нэр өгөөгүй юм. Магадгүй нэр гэдэг ойлголт энэ зурганд багадах байх.. Заримдаа хугацааг хэмждэг энэ цаг гэгч багаж худлаа ч юм санагддаг уу? Хугацааг ашиглан *сэргэлэнгүүд* түрүүлээд хөдөлчихсөн байдаг.. Та хожуу ухаарсан байж болно, одоо ч хамаагүй тэднийг алхаж байхад хооронд хажуугаар нь гүйгээд гар.......