Миний ээжийг Р.Байгалмаа гэдэг бөгөөд тэр минь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын нэг, миний хувьд хамгийн шилдэг удирдагч /leader/ юм. Ээжээсээ сурсан энгийн бөгөөд агуу дүрмүүдийг та бүхэнд танилцуулъя.
1. Цэгцтэй бай. Аливаа ажлыг эхэлсэн бол дуусгах ёстой гэдэг нь тодорхой бөгөөд энэ шат дамжлага бүр дээр цэгцтэй, нягт нямбай байх хэрэгтэй. Ингэснээр хийсэн ажлаа өөрт болон бусдад илүү ойлгомжтой болгох бөгөөд хийж дууссаны дараа овоорсон их ажлыг эмхэлж цэгцлэх гэсэн төвөгтөй том ажлыг хялбарчилж болох юм. /Нягтлан хүн нямбай байхаас эхэлдэг/
2. Төлөвлөгөөтэй бай. Хийсэн ажлаа урьдаас төлөвлөж, тайлангаа байнга гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө дүгнэх боломжтой юм. Бага байхаас минь л дэлгүүр ороод авах зүйлсээ бид хамтдаа бичиж, авсаны дараа үнийн тооцоог ард нь бичдэг байлаа. Энэ нь надад орлого зардлаа хянаж сурах энгийн хичээл болсон юм.
3. Элэгсэг бай. Бүх хүмүүстэй яаж элэгсэг хандахыг өдөр тутмын өөрийнхөө харилцаагаар ээж минь надад заасан нь харилцааны менежментийн хамгийн том хичээл болсон юм. Инээмсэглэл, мэндчилгээ, урмын үгс хүнд бэлэглэснээр өөртөө сайхан энергийг хуримтлуулдаг. Хүнийг гомдоох үгс хэлэх нь битгий хэл бодоод ч хэрэггүй.
4. Эртэч шувуухай шиг бай. Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зардал юм.
Ээж минь надад: "- Өглөө эрт босвол дэлхий чам руу инээмсэглэдэг" гэж хэлдэг ба шувууд жиргэлдэж, нар мандах тэр мөчид дэлхий үнэхээр мишээдэг юм.
Тэр минь хүүхдүүддээ өглөө эрт босох төдийгүй өглөөний цай уулгаж хэвшүүлсэн ба энэ нь бидний ирээдүйд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм. Яагаад гэдгийг дараахаар тайлбарлая. Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын
онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно. Өглөөний цай нь “заавал уух хэрэгтэй” гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм. Өглөө идсэн хоол унд нь тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд туйлын их хэмжээгээр нөлөөлдөг. Мөн янз бүрийн өвчнөөс сэргийлж чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өглөөд сэрүүн байсан. Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ. Эрх мэдэл, мөнгөөр ч гэсэн бусдын цагийг булааж болохгүй. Тиймээс цагийг сайн зохицуулан удирддаг хүн л амьдралаа захиран залж чадах бөгөөд амжилт бүтээлтэй амьдралыг цогцлуулан бүтээх болно. Ээжийн минь энэхүү энгийн хичээл “бизнесийн цагийн менежмент”-ийн хичээл байсан юм.

5. Унших соёл. Хэрхэн сайн уншигч байх вэ? Сайн зохиолчид их байхын хирээр бас сайн уншигч их байх хэрэгтэй юм. Үлгэрийн номноос эхлэн утга зохиолын ном унших соёлд намайг сургаж, цэгцтэйгээр хэрхэн сэтгэх ухаанад суулгасан юм. Энэ нь ч намайг илүү зүйл мэдэх хүсэлд автуулж судлаач болгосон биз ээ.
Миний ээж менежментийн энэхүү энгийн 5 зарчмыг хичээлээр биш амьдралынхаа явцад хэзээ ч арилашгүй тархинд минь гүн суулгаж эзэмшүүлсэнээр миний 5 жил сурах хичээлийг, цаг хугацааг хөнгөвчилж өгсөн юм. Таны ээж, таны гэр бүлийнхэн ч мөн танд менежментийн дээрх болон өөр хичээлүүдийг зааж өгсөн гэдэгт илгэлтэй байна. Хамгийн гол нь түүнийг хэрхэн таньж мэдэн ашиглах нь чухал юм. Танд амжилт хүсье.
Баярлалаа
Бичсэн : Маркетер Б.Баярмаа
2015.07.18
No comments:
Post a Comment