VALS (Values, Attitudes, Lifestyle) гэдэг нь :
- Values – үнэт зүйлс
- Attitudes – хандлага
- Lifestyles – амьдралын хэв маяг гэсэн үгсийн товчлол
Энэхүү VALS загвар нь хэрэглэгчдийг сэтгэлзүйгээр нь сегментчилэх загвар юм. Уг аргыг 1970 онд Америкийн эрдэмтэн Арнолд Мишель Америкийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг судлахад зориулан гаргасан. Дараа нь 1978 онд SRI хэмээх олон улсын байгууллагаас албан ёсоор гаргасан. 1989 онд хэрэглэгчийн зан төлвийг урьдчилан таних зорилгоор илүү дэлгэрэнгүй хэлбэрээр гарсан нь Стэнфорд Их Сургуулийн харъяа SRI олон улсын байгууллага болон Калифорнийн Их Сургуулийн шинжилгээний багийнханы тусламжтайгаар хувийн зан чанар дээр нь үндэслэсэн хэрэглэгчдийг сегментчилэх гэсэн тодорхойлолттойгоор гарсан.
Энэхүү арга нь хэрэглэгчийн зан төлөв болох хувийн зан чанар, шинж байдал дээр үндэслэн хэрэглэгчийн зах зээлийг сегментчилэх замаар одоогийн болон ирээдүйд бий болох боломж, нөөц бололцоог тодруулах зорилготой арга юм.
Ингэхдээ хэрэглэгчдийн олон янзын, ялгаатай хувийн зан чанарууд дээр үндэслэн сэтгэл зүйн талаас нь тодорхойлон тус тусад нь ангилан тэдний ямар нөхцөлд ямар шийдвэр гаргадаг талаар авч үздэг. Мөн хэрэглэгчийн худалдан авах зан төлөв болон хувь хүний зан араншин хоёрын хоорондын харилцан хамаарал болон юуг илүүд үздэг, юуг сонгодог, үнэт зүйл нь юу вэ гэдгийг тодруулахаар шинжилгээ хийдэг. Хувийн зан араншин нь тэднийг өдөөж худалдан авалт хийлгэх гол хүчин зүйл болдог.
VALS-ийн сегментчилэл хэрэглэгчдийг 8 хэсэгт ангилан авч үздэг. Эдгээр нь:
Ингэхдээ дээрх загварыг хөндлөн болон босоо байдалд байгаагаар нь гол өдөөгч хүчин зүйл болон гол эх үүсвэр гэж ангилна.
Гол өдөөгч хүчин зүйл: Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа тэдний амьдралд сэтгэл ханамж өгөхүйц, зан төлөвдөө тохирсон, тэдний илүүд үздэг зүйлийг өөртөө тусгаж чадсан тийм бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож авдаг байна.
Хувь хүнийг өдөөгч гол хүчин зүйл нь түүний бүхий л үйл ажиллагаанд үргэлж гол цөм нь болж байдаг тухайн хүний өөрийнх нь дотоод дахь ертөнц юм.
Хэрэглэгчид дараах гурван гол өдөөгч хүчин зүйлийн нэгний үр дүнд шийдвэр гаргадаг байна. Эдгээр нь: Туйлын хүслэн, ололт амжилт, мөн өөрийгөө илэрхийлэх.
Гол эх үүсвэр: Энэ нь тухайн хүний нас, орлого, боловсрол зэргээс шалтгаалан тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэгт хандах хандлага юм. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, шинэлэг зүйлийг эрж хайдаг, оюунлаг, шинэчлэл хийх дуртай, түргэн зантай, удирдан тэргүүлэхийг эрмэлздэг боловч нэрэлхүү зан ааштай хүмүүс энэ бүлэгт багтана. Ийм зан ааш нь тэднийг хувь хүнийх нь үндсэн мөн чанартай холбох гол түлхүүр нь болж өгдөг байна. Тэрхүү үндсэн мөн чанарын өөр өөр ялгаатай түвшингүүд нь тэр хүнийг өөрийгөө илэрхийлэх, гол өдөөгч хүчин зүйлүүдийг улам хурцалж ихэсгэж байдаг байна.
No comments:
Post a Comment